Мягмар гаригт Украин улс Крым руу АНУ-д үйлдвэрлэсэн армийн тактикийн пуужингийн систем (ATACMS)-р довтлохыг оролдсон боловч зургааг нь хойг дахь Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан болохыг Оросын эрх баригчид мэдэгдэв.
Оросын Батлан хамгаалах яам зургаан “ATACMS”-ыг сөнөөсөн гэж мэдэгдсэн ч хаана гэдгийг нь мэдээлээгүй байна. Харин Крымийн тэргүүн Сергей Аксенов хойгийн дээгүүр нисэж байсан “ATACMS” пуужингуудыг устгасан гэж мэдэгдэв.
“Украины 10 нисгэгчгүй онгоц, АНУ-д үйлдвэрлэсэн зургаан ширхэг ‘ATACMS’ тактикийн пуужин, Францад үйлдвэрлэсэн хоёр ширхэг ‘Hammer’ залуурт бөмбөгийг агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн сөнөөв” гэж яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Оросын хууль тогтоогч Леонид Ивлевын хэлснээр Украин улс Крым дэх агаарын бааз руу 12 “ATACMS”-аар цохилт өгсөн бөгөөд ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх ёслолын өмнө халдлага нэмэгдэж магадгүй гэж анхааруулсан байна.
“Тэдний бай бол нисэх онгоцны буудлууд. Пуужингуудыг агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан. Украин стратегийн чухал объектуудад цохилт өгөхийн тулд Крым дэх агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын системийг нэвтлэхийг оролдсон” гэж Ивлев “РИА” агентлагт ярьжээ.
Оросыг дэмжигч “Rybar Telegram” сувгийн мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Крым руу ийм төрлийн 30 пуужин харвасан байна.
300 километр хүртэл тусгалтай “ATACMS” пуужинг илгээх эсэх талаар Байдены засаг захиргаа олон сарын турш хэлэлцсэн, эцэст нь өнгөрсөн есдүгээр сард дунд зайн тусгалтайг нь нийлүүлсэн юм.
Харин гуравдугаар сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены баталсан Украинд үзүүлэх 300 сая долларын цэргийн тусламжийн хүрээнд Вашингтон Киев рүү алсын тусгалтай пуужин нууцаар илгээсэн болохыг АНУ-ын албаны хүн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Алсын тусгалтай “ATACMS”-г анх удаагаа дөрөвдүгээр сарын 17-нд фронтын шугамаас 165 километрийн зайд орших Крым дэх Оросын нисэх онгоцны буудал руу хөөргөсөн байна.
Эх сурвалж: Reuters

#Крым, #Украины дайн, #ATACMS,