Удаан хугацаанд саатсан АНУ-ын цэргийн тусламжийн багц Конгресст урагшилж байгаа энэ үед Оросын арми Украины зүүн хэсгийн Часив Яр хот руу давшиж, Бохдановка сууринг хяналтдаа авснаа мэдэгдэв.
“Өмнөд хэсгийн ангиуд Бохдановка сууринг бүрэн чөлөөлж, фронтын шугамын нөхцөл байдлыг сайжрууллаа” гэж Оросын Батлан хамгаалах яам “Telegram” дахь мэдэгдэлдээ өгүүлжээ.
Бохдановкагаас 5 километрийн зайд Часив Яр хот оршдог. Энэ нь өндөрлөг газарт байрладаг, Украины хувьд стратегийн чухал ач холбогдолтой хот бөгөөд Краматорск, Славянск зэрэг бүс нутгийн томоохон хотуудыг хамгаалахад ашиглагддаг байна.
Одоогоор Украины тал Бохдановкатай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин Украины Зэвсэгт хүчний жанжин штабын өдөр тутмын тайланд дурдсанаар Украины хүчин хэд хэдэн суурин газарт дайсны 13 удаагийн довтолгоог няцаасны дотор Бохдановка нэрлэжээ. Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский мөн өдөр тутмын видео мэдэгдэлдээ ням гарагт армийн командлагч Александр Сырский, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нартай Часив Яр болон фронтын бусад халуун цэгүүдийн талаар ярилцсан гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн Зеленьский ням гарагт “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа Оросын хүлээгдэж буй довтолгооны талаар анхааруулаад, Вашингтоныг Украинд үзүүлэх 60 тэрбум долларын тусламжийн багцыг яаралтай баталж, зэвсэг нийлүүлэх ажлыг хурдлуулахыг уриалав.
Тэрээр Орос арми тавдугаар сарын 9-нд тохиох Ялалтын баяраас өмнө Часив Ярыг хяналтдаа авахаар зорьж байгаа гэсэн Сырскийн анхааруулгыг дахин сануулсан байна.
Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Оросын арми, #Часив Яр, #Бохдановка,