Борлуулалт буурч, цахилгаан хөдөлгүүрт автомашины үнийн өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед “Tesla” дэлхийн нийт ажиллах хүчнийхээ 10 гаруй хувийг цомхотгохоор болжээ.

Удирдлагын багийн хоёр гишүүн, батарейны хөгжүүлэлтийн дарга Дрю Баглино болон олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Рохан Пател нар мөн компаниас гарч буйгаа мэдэгдсэн байна.

Компанийн гүйцэтгэх захирал Илон Маск бүх ажилтнуудад илгээсэн захидалдаа “Бид компанийнхаа өсөлтийн дараагийн үе шатанд бэлтгэж байгаа энэ үед зардлаа бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд компанийн бүх талыг анхаарч үзэх нь туйлын чухал юм” гэж өгүүлсэн байна.

Цааш нь “Энэхүү хүчин чармайлтын нэг хэсэг болгон бид байгууллагыг сайтар судалж үзээд дэлхийн хэмжээнд ажилчдынхаа тоог 10 гаруй хувиар бууруулах хэцүү шийдвэр гаргасан” гэжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр “Tesla” 2025 оны сүүлээр масс үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөж байсан 25,000 долларын үнэтэй “Model 2” загварын төслөө саяхан цуцалсан байна. Хөрөнгө оруулагчид уг загварын автомашиныг масс зах зээлийн өсөлтийг дэмжих чухал хөшүүрэг гэж харж байсан юм.

Оронд нь “Tesla” автомат жолоодлоготой роботакси-нд анхаарлаа хандуулж эхэлжээ. Одоогоор төслийн талаар нарийн мэдээлэл байхгүй байгаа ч “Tesla Robotaxi 8/8-нд нээлтээ хийнэ” гэж Маск энэ сарын эхээр жиргэсэн байна.

Арилжааны цахилгаан автомашины тоо хурдацтай өснө гэсэн таамаг нь талаар болсон тул эрчим хүчний томоохон компани болох “ВР” цахилгаан машин цэнэглэх бизнесийнхээ ажиллах хүчийг мөн арав гаруй хувиар цомхотгох шийдвэр гаргаад байгаа аж.

Хятадын хямд үнэтэй автомашины нийлүүлэлт нэмэгдсэнээс цахилгаан автомашины үнэ буурсан ч зах зээлд эрэлтийг нэмэгдүүлж чадаагүй. Үүний улмаас энэ оны эхний улиралд дэлхий даяар автомашины нийлүүлэлт сүүлийн дөрвөн жилд анх удаа буурсан тухай “Tesla” энэ сард мэдээлсэн.

Үүнээс гадна автомашин үйлдвэрлэгчид сүүлийн үед шинэ загварууд болон хиймэл оюун ухаанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тул зардлын өсөлт нь дарамт болсон гэж “Gartner” болон “Hargreaves Lansdown”-ын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#Tesla, #илон маск, #Цахилгаан автомашин,

DR. ADITY 102.88.81.115
2024-04-16
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах