07.26: 1249 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Гэрэл зургийг MPA.mn
ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 1249 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрийн 504 нь Улаанбаатарт бол орон нутагт 745 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 157,974 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 2014 хүн эдгэрчээ.
Харин өнгөрөгч хоногт найман хүн нас барж, нийт нас баралт 782 болсон байна.
Халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэд,
- Хөнгөн – 6702
- Хүндэвтэр – 2842
- Хүнд – 947
- Маш хүнд – 166 хүн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаан дахь халдварын нөхцөл байдал:


Хариулах