Оросын “Вагнер” хөлсний бүлэглэл Африк руу илгээх зорилгоор шинээр байлдагч элсүүлж эхэлснийг “Вёрстка” эрэн сурвалжлах мэдээллийн агентлаг болон “Нордсинт” судалгааны бүлэг олж тогтоожээ.
Өнгөрсөн жил Евгений Пригожин Оросын цэргийн удирдлагуудын эсрэг бослого гаргасны дараа “Вагнер”-ыг татан буулгаж, дайчдыг нь Оросын зэвсэгт хүчний хяналтад байдаг ангиудад шилжүүлсэн билээ. Наймдугаар сард нь Пригожин, ойрын хүмүүсийнхээ хамтаар онгоцны ослоор амь үрэгдсэн.
Хамтарсан тайланд дурдсанаар хоёрдугаар сарын дунд үеэс эхлэн “хэдэн мянган” орос хөлсний болон энгийн цэргүүдийг Украинаас Африк руу шилжүүлсэн байна. Оросын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр цэргүүд нь орон нутгийн цэргийн албан хаагчид болон бусад хөлсний цэргүүдийг сургах үүрэг хүлээжээ.
Түүнчлэн “Вагнер” сүүлийн нэг сарын хугацаанд “Telegram” суваг дээрээ доод тал нь 18 удаа “Вагнерт Африкт хийх ажил их байна!” гэсэн гарчигтай зар нийтэлсэн байна.
“Вагнер”-ын шинэ гишүүдийн очих газар Мали болохыг “Вёрстка” болон “Нордсинт” тогтоожээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Мали улсын хунтагийн тэргүүн, хурандаа Ассими Гойтатай ярилцсан бөгөөд эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхайн төслүүд болон терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
“Вагнер” олон жилийн турш Москвагийн Африк дахь нөлөөллийг бэхжүүлэх үүрэг хүлээж ирсэн ч Пригожиний бослогоос хойш бүлгийн гадаад дахь үйл ажиллагааны ирээдүй эргэлзээтэй болсон юм.
“Вёрстка”-ийн мэдээлснээр “Вагнер” дөрөвдүгээр сарын дундуур дараагийн ээлжний шинэ гишүүдийг Африк руу илгээхээр төлөвлөж байгаа аж.
“Вагнер” одоогоор сард 240,000 рубль буюу 2,600 ам.долларын эхлэх цалинтай зургаан сарын гэрээ, мөн 22-50 насны эрчүүдэд амь даатгал санал болгож байгаа бөгөөд эдгээр нөхцөлүүд нь Украин руу илгээгдсэн хөлсний цэргүүдийнхтэй төстэй байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times

#Африк, #Вагнер, #ОРос, #Мали,