Өнгөрсөн долоо хоногт Москвагийн ойролцоо гарсан халдлагын дараа 95 хүн ор сураггүй хэвээр байгааг Оросын мэдээллийн хэрэгсэл лхагва гарагт мэдээлэв.
Албан ёсны мэдээллээр Крокус Сити Холлд болсон халдлагын улмаас 140 хүн амь үрэгдэж, 182 хүн шархадсан боловч онцгой байдлын албаны жагсаалтад дахин 95 хүн сураггүй болсон гэсэн статустай байгааг Оросын аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудаас мэдээлэл авдаг “Baza News” агентлаг мэдээлсэн байна.
Зэвсэгт этгээдүүд Калашников автомат буугаар гал нээсэн бөгөөд хэргийн газраас 500 гаруй сум олдсон болохыг Оросын мөрдөн байцаагчид мэдэгджээ.
Тоглолтын танхим 6,200 хүний суудалтай ба ЗХУ-ын үеийн “Пикник” рок хамтлагийн тоглолт эхлэхийн өмнөхөн халдлага эхэлсэн. Халдлага үйлдэгчид мөн байгууламжийг галдан шатаасан бөгөөд хяналтын камерын бичлэгт үндэслэн дээвэр нурахаас хэдхэн минутын өмнө барилга дотор 200 гаруй хүн байсан болохыг “Baza News” онцгой байдлын албаны эх сурвалжаас иш татан бямба гарагт мэдээлж байв.
Хэргийн дараа тоглолт үзэхээр явсан хүмүүсийн ар гэрийнхэн “Telegram”-д “Crocus. Help Centre” нэртэй чат нээж, сураггүй болсон найз нөхөд, хамаатан садны хүмүүсээ хайжээ.
Гэсэн ч одоог хүртэл энд нэр нь дурдагдсан олон хүн Онцгой байдлын яамнаас гаргасан нас барсан эсвэл шархадсан хүмүүсийн жагсаалтад байхгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Москва, #ОРос, #Крокус Сити Холлын халдлага,