Өнгөрсөн долоо хоногт Тайландын цагдаа нар Бангкок, Паттайя хотын томоохон үзвэр үйлчилгээний газруудад халаасны хулгай хийдэг Монголын таван иргэнийг баривчилжээ.
Гуравдугаар сарын 11-нд Паттайя хотын хөвдөг захаар явж байхдаа хэтэвчээ алдсан Хятадын нэгэн жуулчин цагдаад гомдол гаргаснаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Тухайн үед хохирогчийн хэтэвчинд 21,000 юань (2,900 ам.доллар), 1,800 бат (50 ам.доллар)-ын бэлэн мөнгө байжээ.
Долоо хоног гаруй хугацаанд шалгасны эцэст цагдаа нар гуравдугаар сарын 23-ны өдөр Монголын иргэдийг Бангкок дахь зочид буудлаас баривчилсан байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр халаасны хулгайчид багаар ажилладаг бөгөөд ихэвчлэн жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй газруудад төвлөрч, шүхэр зэргийг ашиглан үйлдлээ нуун, жуулчдын цүнхийг ухдаг байжээ.
Мөрдөн шалгалтын явцад сэжигтнүүд Бангкок болон Паттайя хотын жуулчдын ихээр зорьдог хэд хэдэн газар, худалдааны төв, “BTS Skytrain” буудалд ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
“The Pattaya News” сэжигтнүүдийн гурвыг Нансалмаагийн Найдан (32), Авирмэдийн Ганзориг (25), Доржхоролын Амаболд (24) хэмээн тодорхойлжээ.
Таван сэжигтний визийг хүчингүй болгож, Тайландын хар жагсаалтад нэмсэн байна.
“VN Express”-ийн мэдээлснээр сэжигтнүүдийг Тайландын эрүүгийн хуулийн дагуу эд хөрөнгө хулгайлсан хэрэгт буруутгаж байгаа ба тус улсын хуулиар ийм төрлийн хэрэгт гурав хүртэл жилийн хорих ял эсвэл 60,000 хүртэл батын (1,600 орчим ам.доллар) торгох шийтгэл оногдуулдаг байна.
Эх сурвалж: The Pattaya News, VN Express

#онцолсон, #тайланд, #халаасны хулгай,