ОЛИМП: Гар бууны төрөлд цэц сорих Ц.АНУДАРЬ гэж хэн бэ

“Токио-2020” Зуны XXXII Олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх 43 тамирчны нэг бол ЦОЛМОНБААТАРЫН АНУДАРЬ юм. Түүний талаар товч мэдээлэл хүргэе.
Мэргэн бууч Цолмонбаатарын Анударь:
Спортын төрөл: Буудлага, гар бууны 10, 25м
Төрсөн огноо: 1997.07.09
Онцлох амжилт:
– Дэлхийн цомын VI байр
– Азийн АШТ-ий VI байр
Шилдэг үзүүлэлт:
– Хийн гар буу 578 оноо /улсын рекорд/
– Спорт гар буу 578 оноо
Түүний хувьд энэ сарын 25-нд буюу одимпын наадмын гурав дахь өдөр олон улсын шилдэг тамирчинтай өрсөлдөж, цэц үзнэ.


Хариулах