Ням гарагийн үүрээр Оросын хүчин Украины баруун хэсгийн Львов мужийн чухал дэд бүтэц рүү пуужингаар цохилт өгч, энэ үеэр Оросын нэг далавчит пуужин Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн болохыг Варшав мэдэгдсэн байна.

Львов мужийн захирагч Максым Козыцкийн “Telegram” дахь мэдэгдэлд өгүүлснээр Оросын хүчин “Кинжал” хэт авианы пуужингаар эрчим хүчний чухал дэд бүтцэд хоёр удаа цохилт өгчээ.

Эрчим хүчний яамны мэдээлснээр халдлагын улмаас тоног төхөөрөмж шатаж, цахилгаан тасрахад хүрсэн байна.

Агаарын довтолгооноос хамгаалах систем нь ням гарагт Оросын хөөргөсөн нийт 29 пуужингаас 18-ыг, 28 дроноос 25-ыг нь устгасан болохыг Агаарын цэргийн хүчин мэдэгдэв.

Хохирлын талаарх тодорхой мэдээлэл бараг байхгүй байгаа ч чухал дэд бүтцийг онилсон нь Орос улс баасан гарагт болсон томоохон хэмжээний цохилтын дараа эрчим хүчний системд үргэлжлүүлэн дарамт шахалт үзүүлэхээр оролдож байгааг илтгэж байна.

Эрчим хүчний яамны мэдээлснээр ням гарагт Украин эрчим хүчний импортоо огцом нэмэгдүүлж, экспортоо зогсоосон байна.

Энэ өдөр Киев хотод мөн хэд хэдэн дэлбэрэлт болсон бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах системүүд нийслэл болон түүний ойр орчимд нисэж байсан арав орчим пуужинг устгасан гэж Киевийн цэргийн захиргааны тэргүүн Сергей Попко мэдэгдэв. Тэрээр хохирлын хэмжээг бага хэмээн тодорхойлжээ.

Польшийн зэвсэгт хүчин Львов мужийг чиглэсэн Оросын далавчит пуужин тус улсын агаарын орон зайг зөрчсөн талаар мэдэгдсэн байна.

Пуужин Польшийн орон зайд 39 секунд болж, ойролцоогоор 2 километр зайг туулаад Украин руу буцаж ниссэн гэж армийн хэвлэлийн төлөөлөгч Яцек Горышевски сэтгүүлчдэд мэдээлжээ.

Одоогоор Оросын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Польш, #УКраин,