Украины цэргийн тагнуулын агентлаг лхагва гарагийн үүрээр Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх Энгельс агаарын баазад дроноор халдсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоож байгааг Украины тагнуулын эх сурвалж мэдээлжээ.

Энгельс бааз нь Саратов хотын ойролцоо буюу Москвагаас зүүн өмнө зүгт 730 километр, Украины хилээс хэдэн зуун километрийн зайд байрладаг ба Ту-95, Ту-160 зэрэг цөмийн хүчин чадалтай стратегийн бөмбөгдөгч онгоцнууд байрладаг бааз юм.

Өнөөдөр мөн Саратов мужийн амбан захирагч Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Энгельс хотын ойролцоо Украины дөрвөн нисгэгчгүй онгоцыг устгасан талаар мэдэгдсэн байна.

“Энгельс хотын дээгүүр нисгэгчгүй онгоцнуудыг нэг цаг хүрэхгүй хугацааны өмнө устгасан. Агаарын довтолгооноос хамгаалах систем цаг тухайд нь, үр дүнтэй ажилласан” гэж мужийн захирагч Роман Бусаргин “Telegram”- дээр бичжээ.

Түүний хэлснээр дрон унахдаа баазын дэд бүтцэд хохирол учраагүй байна.

Оросын Батлан хамгаалах яам мөн агаарын довтолгооноос хамгаалах систем нь Саратов мужид дөрвөн дрон устгасан талаар мэдэгджээ.

Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Орос Украины нутаг дэвсгэрт цөмрөн орсноос хойш Саратов мужид нисгэгчгүй онгоцоор хийсэн дөрөв дэх удаагийн халдлага юм.

2022 оны арванхоёрдугаар сард Саратовын баазад гарсан халдлагын үеэр Оросын нисэх хүчний гурван албан хаагч амиа алдаж байв.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Саратов, #УКраин, #Энгельс,