Өнөөдөр Украины цэргийн тагнуул Оросын Калуга муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрт нисгэгчгүй онгоцоор халдаж, хохирол учруулжээ.
Москвагийн захаас 65 км-ийн зайд орших хувийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.2 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 24,000 баррель боловсруулах хүчин чадалтай, жижиг үйлдвэр аж.
Калуга мужийн амбан захирагч Владислав Шапша агаарын довтолгооноос хамгаалах хүчин дөрвөн нисгэгчгүй онгоцыг газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо устгасан бөгөөд дэд бүтцэд гэмтэл, хохирол учраагүй гэж “Telegram”-аар мэдэгдсэн байна.
Харин үйлдвэрийг эзэмшдэг компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Украин томоохон дайсныхаа эсрэг цохилт өгөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд алсын зайн тусгалтай дроны үйлдвэрлэлээ эрчимжүүлээд байгаа.
Дотоодын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлийг хариуцдаг Украины дижитал сайд Орост цохилт өгөх зорилгоор энэ жил олон мянган алсын тусгалтай нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж байгааг өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байв.
Эдгээр төхөөрөмжийн ачаар Украин сүүлийн өдрүүдэд Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх газрын тос боловсруулах гурван үйлдвэрт халдаж, үйл ажиллагаанд нь нөлөөлсөн. “Bloomberg”-ийн мэдээлснээр эдгээр байгууламжууд нь Оросын нийт үйлдвэрлэлийн 12 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: Reuters

#Газрын тос боловсруулах үйлдвэр, #ОРос, #Калуга,