Оросын эрх баригчид агаарын довтолгооноос хамгаалах системд саад учруулах зорилгоор цэргийн байгууламжийн ойролцоо дрон нисгэж байсан Оросын иргэнийг Москва хотод саатуулжээ.

Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) тухайн этгээдийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байгаа аж.

Агаарын довтолгооноос хамгаалах системийг хуурч төөрөгдүүлэх зорилгоор Оросын Батлан хамгаалах яамны объектуудын ойр орчимд дрон угсарч хөөргөсөн” гэж “ФСБ”-ийн мэдэгдэлд дурдсан байна.

Орост ийм төрлийн хэрэгт бүх насаар хорих хүртэл хүнд ял оноодог.

Цэргийн дүрэмт хувцастай, нүүрээ халхалсан хүмүүс тухайн этгээдийн өрөөнд нэгжлэг хийж, баривчилж буй бичлэг төрийн хэвлэлээр цацагджээ. Түүнээс хэний төлөө ажилладаг болохыг нь асуухад “Оросын эрх чөлөөний легион” гэж хариулсан байна.

“Оросын эрх чөлөөний легион” нь Киевийг дэмжигч Оросын иргэдээс бүрдсэн бүлэг бөгөөд энэ долоо хоногт Украинтай хиллэдэг Курск болон Белгород муж руу халдан довтолж, Оросын хүчнүүдтэй хэдэн өдрийн турш тулалдаж байгаа.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Холбооны аюулгүй байдлын алба, #Оросын эрх чөлөөний легион,