Гэрэл зургийг MPA.mn

ШАР УСНЫ ҮЕРТ 11 ӨРХИЙН ГЭР БАЙШИН, НҮХЭН ГАРЦ ХОЁР ӨРТӨВ

Өнгөрсөн хоногт /2024.03.13/ нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар алба хаагчид ажиллав. Түүнчлэн төмөр замын доод талын болон автозамын доогуурх хоёр нүхэн гарц шар усны үерт автсан дуудлагаар ажиллалаа. Ингэхдээ мотопомп ашиглан усыг соруулах, суваг шуудуу гаргаж ус зайлуулах мөн зарим айлын гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.
Цаашид ч цас ихээр хайлж шар усны үерийн аюул үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд суваг шуудуу гаргах, үерийн аюултай бүсээс яаравчлан нүүх зэргээр шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулъя.

- Ховд аймаг, Алтай сум. Алтангадас багийн “Халзангийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 343 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-45°40'12.0", У-92°14'24.0"/  03.13-ны өдрийн 22:31:32  цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 22:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Долгормаа болон иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

- Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. 1, 2 дугаар багийн “Монгол гол”, “Их-Ойгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 125 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ айл, өрхүүд шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.12-ны өдрийн 10:00 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын даргын шийдвэрээр Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ербуланаар ахлуулсан алба хаагчид сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран 125 км замын туулан 15:15 цагт очиход 5 өрхийн гэр, байшин шар усны үерт автах эрсдэлтэй байсан тул урьдчилан сэргийлэх зорилгоор 40 см өндөртэй, 250 метр урттай далан байгуулж, 03.13-ны өдрийн 19:55 ангийн байрлалд ирсэн.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 32 дугаар хороо, Эмээлт хэсэгт төмөр замын доогуурх нүхэн гарц шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 16 км замыг туулан 13:00 цагт очиж, нүхэн гарцны усыг мотопомпоор 3 цаг ажиллан соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 33 дугаар хороо, Тахилтын хэсэгт автозамын доогуурх нүхэн гарц шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагч,  Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  алба хаагчид 16 км зам туулан 16:50 цагт очиж, нүхэн гарцны усыг мотопомпоор 6 цаг ажиллан соруулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороо, Уурхайчдын 24 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 2 км замыг туулан 17:29 цагт очиход тус тоотод иргэн Э-ын 9х10 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан тул шуудуу татаж усыг урсгаж, аюулгүй болгосон. Налайх  дүүргийн 1 дүгээр хорооны 3 ажилтан, “Чандмань Налайх” ОСНААТҮГ-ын 2 ажилтантай хамтран 3 цаг 30 минут ажилласан. 

- Увс аймаг, Давст сум. Зүүн хөвөө багийн “Баруун тэрмэс” хороололд 1 өрхийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 19:39 цагт  дуудлагыг хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 19:41 очиход тус тоотод иргэн Н-ын 6 ханатай гэр үерийн усанд автсан байдалтай байсныг 1 цаг 20 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжинд 1 өрхийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  4 км замыг туулан 22:55 цагт очиход тус тоотод иргэн О-ийн 4 ханатай гэр усанд автсан байсныг 40 минут ажиллан гэрийг нүүлгэн шилжүүлж, шуудуу татан үерийн усыг гадагшлуулж, аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжинд 1 өрхийн гэр шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 5 км зам туулан 23:20 цагт очиход тус тоотод иргэн Э-ийн хашаа усанд автаж, гэр рүү нь орох гэж байсан тул 30 минут ажиллан шуудуу татаж, усыг гадагшлуулж урсган аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 1 дүгээр хороо Сургалтын задгайн 6 дугаар гудамжинд 1 байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 23:40 цагт очиход тус тоотод иргэн С-ын хашаа усанд автаж байсныг 40 минут ажиллан 15 метрийн урттай шуудуу татан усыг гадагшлуулж урсган аюулгүй болгосон.

- Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 5 дугаар хороо Нарийний 24 дүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.13-ны өдрийн 22:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 00:00 цагт очиход тус тоотод иргэн Б-ийн 8х8 хэмжээтэй байшин усанд автсан байсныг мотопомп ашиглан 30 минут ажиллан усыг соруулж, аюулгүй болгосон.  

#обег, #шар усны үер, #хоногийн мэдээ,