Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Газрын тосны үнэ 2022 оны дунд үеэс хойших хамгийн өндөр түвшинд буюу 15 хувиар өссөн байна. АНУ-Израилын Ирантай хийж буй дайн өргөжиж буйтай холбоотойгоор зарим томоохон үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ бууруулж, зах зээлд тээврийн урт хугацааны саатал гарахаас болгоомжилж буй нь нефтийн үнийн өсөлтөд нөлөөлж буй.

Брент маркийх түүхий нефтийн фьючерс хэлцлийн үнэ баррель нь 15.51 доллароор буюу 16.7 хувиар өсөж, 108.20 долларт хүрсэн нь нэг өдрийн хамгийн том өсөлт болох төлөвтэй байна. Мөн АНУ-ын  “West Texas Intermediate” буюу WTI түүхий нефтийн фьючерс үнэ 14.23 доллараар буюу 15.7 хувиар өсөж 105.13 долларт хүрэв.

Ойрхи Дорнод дахь зөрчлийн улмаас нефть тээвэрлэгч танкеруудад аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэн нь тээврийн үйл явцыг хэдийн удаашруулж, Ойрхи Дорнодын түүхий нефтээс хамааралтай Азийн худалдан авагчдад дарамт учруулж байна. 

Үүнтэй холбоотойгоор G7-гийн улсуудын Сангийн сайд нар болон Олон улсын эрчим хүчний агентлаг даваа гарагт  яаралтай тусламжийн нөөцөө ашиглах талаар хэлэлцэхээр болсон байна. 

"Ормузын хоолойгоор газрын тос тээвэрлэлт хурдан сэргэхгүй, бүс нутгийн хурцадмал байдал арилахгүй л бол үнийн өсөлтийн дарамт үргэлжилсээр байх магадлалтай" гэж Сингапур дахь ОСБС банкны хөрөнгө оруулалтын стратегийн  захирал Васү Мэнон хэлэв.

Түүнчлэн Ойрхи Дорнодын нефтийн тээвэрлэлт саатсанаар Ирак, Кувейт ч газрын тосны олборлолтоо бууруулж эхэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб улсууд тун удахгүй олборлолтоо бууруулахаас өөр аргагүй болж буй аж. 

Эх сурвалж: Reuters 

#газрын тос, #АНУ-Ираны дайн,