Украин хоёр дахь өдрөө дараалан Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгснөөр “Роснефть” компанийн хамгийн том боловсруулах үйлдвэрт гал гарчээ.

Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт болсон улсынхаа ерөнхийлөгчийн сонгуулийг тасалдуулах оролдлого гэж мэдэгдсэн

Нижний Новгород дахь “Лукойл” компанийн “НОРСИ” боловсруулах үйлдвэрт ноцтой гэмтэл учирснаас хойш нэг өдрийн дараа Украины дронууд Ростов болон Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халджээ.

Улмаар Москвагаас 180 км-ийн зайд орших Рязань хот дахь Оросын долоо дахь том үйлдвэр болох “Роснефть”-ийн боловсруулах үйлдвэрт гал гарч, хүмүүс бэртэж гэмтсэн болохыг мужийн захирагч Павел Малков мэдэгдэв. “РИА агентлагийн мэдээлснээр 175 ам метр талбай галд автсан ч галыг бүрэн унтраасан байна.

Нөхцөл байдлын талаар сайн мэдэх хоёр эх сурвалжийн мэдээлснээр галын улмаас үйлдвэрийн газрын тос боловсруулах үндсэн хоёр нэгжийг хаахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Ростовт хүний амь эрсдээгүй ч “Новошахтинский” нефть боловсруулах үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн болохыг мужийн захирагч Василий Голубев мэдэгдэв. Удалгүй үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээсэн байна.

Украины эх сурвалжийн хэлснээр эдгээр халдлагыг Аюулгүй байдлын алба (SBU) зохион байгуулжээ. “Бид Оросын эдийн засгийн чадавхыг бууруулахын тулд нарийн тооцоолсон стратегийг системтэйгээр хэрэгжүүлж байна” гэж эх сурвалж хэлэв.

Украины батлан хамгаалахын хүчин мөн Бутурлиновка дахь Оросын агаарын цэргийн бааз болон Воронеж дахь цэргийн нисэх онгоцны буудал руу дроноор халдсан болохыг эх сурвалж хэлжээ.

Оросын газрын тос боловсруулах үйлдвэрийг онилсон халдлагуудын дараа нийлүүлэлт тасалдаж магадгүй гэсэн болгоомжлол үүсэж, нефтийн үнэ хоёр хувиар өссөн байна.

Лхагва гарагт Владимир Путин эдгээр халдлагыг гуравдугаар сарын 15-17-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд саад болох гэсэн оролдлого гэж буруутгав.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Роснефть, #Рязань, #Новошахтинский,

Test 122.201.31.108
2024-03-16
Test hiiv
Хариулах
Amjilt 122.201.31.108
2024-03-16
Hi
Хариулах