Хоёр өдрийн өмнө Унгарын Ерөнхийлөгч Тамаш Сулёк Швед улсыг НАТО-д элсүүлэх тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан.
Үүний дараа Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон, Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром нар тус улсын гишүүнчлэлийг баталгаажуулсан баримт бичгийг НАТО-д хадгалуулахаар лхагва гарагт Вашингтоныг зорьжээ.
Баримт бичгийг АНУ-ын засаг захиргаанд гардуулах ёслол өнөөдөр болно гэдгийг Цагаан ордон мэдэгдсэн бөгөөд тус үйл явцын дараа Швед улс нь албан ёсоор НАТО-ийн 32 дахь гишүүн болох юм.
Швед болон хөрш Финланд улс Хойд Атлантын эвслийн байгууллагад элсэхээс олон жил татгалзаж ирсний эцэст Орос Украин руу довтолсны дараа 2022 оны тавдугаар сард гишүүнчлэлийн хүсэлтээ гаргаж байв.
Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-ийн тэлэлтийг эсэргүүцдэг бөгөөд Швед НАТО-д элссэний хариуд Орос улс тодорхойгүй цэрэг-техникийн болон бусад сөрөг арга хэмжээ авна гэж анхааруулдаг.
Эх сурвалж: Nexta