НИЙГЭМ

ОХУ-д саатсан “Аэрмонголиа” компанийн зорчигчдыг авахаар МИАТ-ийн онгоц өнөөдөр 17:00 цагт Челябинск руу хөөрчээ

Улаанбаатар-Челябинск-Анталъя чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэромонголиа” компанийн А319 агаарын хөлөг энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын Челябинск нисэх буудалд бууж түлшээ сумлах явцад агаарын хөлгийн зүүн хойд талыг тус нисэх буудлын өөрөө явагч шат мөргөж гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас нислэгийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байгаа.

Тус агаарын хөлөгт нийт 131 зорчигч зорчиж явсан ба Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар болон “Аэрмонголиа” компанийн зүгээс ОХУ-ын холбогдох байгууллагатай  хамтарч ажилласны дүнд зорчигчдыг ОХУ-ын хилээр нэвтрүүлж, зочид буудалд түр байрлуулаад байна.

Сүүлд ирсэн мэдээгээр Туркийн талаас нислэгийн зөвшөөрөл өгсөн тул МИАТ-ийн онгоц өнөөдөр 17:00 цагт Челябинск руу нисчээ.

Эх сурвалж: ГХЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet