Украины тэнгисийн дронууд Крымийн ойролцоох Оросын Хар тэнгисийн флотын эргүүлийн хөлөг онгоцыг гэмтээсэн тухай Украины ГУР цэргийн тагнуулын алба мягмар гарагт мэдэгдэв.
Тодруулбал, Украины тагнуулын агентлагийн тусгай ангийн 13-р бүлэг Керчийн хоолойн ойролцоо Оросын Хар тэнгисийн флотын Сергей Котов эргүүлийн хөлөг онгоцонд цохилт өгсөн байна.
“Magura V5 тэнгисийн дронуудын цохилтын үр дүнд Оросын Проект 22160-ын Сергей Котов хөлөг онгоцны хойд, баруун, зүүн хэсэгт гэмтэл учирсан” гэж “Telegram” дахь мэдэгдэлд өгүүлжээ. Мөн уг хөлөг онгоц 65 сая долларын үнэтэй болохыг нэмж дурдсан байна.
“Багийн гишүүдийн хувьд нарийн ширийн зүйлийг тодруулж байна. Амиа алдсан болон шархадсан хүмүүс байгаа. Гэхдээ багийн зарим гишүүн зугтаж чадсан байх магадлалтай” гэж цэргийн тагнуулын төлөөлөгч Андрей Юсов сэтгүүлчдэд мэдэгдэв.
Мягмар гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Telegram” хуудсандаа “Оросын Хар тэнгисийн флот бол эзлэн түрэмгийллийн бэлэг тэмдэг учраас Украины Крымийн газар нутаг дээр байж болохгүй” гэж халдлагатай холбоотойгоор мэдэгдэл хийжээ.
Оросын Батлан хамгаалах яам халдлагын талаар тайлбар хийгээгүй байгаа ч ойролцоох оршин суугчдад орон нутгийн цагаар 00:00 цагаас хойш дэлбэрэлт, буун дуу сонсогдсон талаар “Telegram” платформ дээрх сувгууд мэдээлсэн байна.
Дайныг дэмжигч сувгууд мөн Сергей Котов эргүүлийн хөлөг халдлагад өртөж байгааг харуулсан бичлэгийг нийтэлжээ.
Түүнчлэн даваа гарагт шөнө дундын үед Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон гүүрэн дээрх галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, хурдны замын хөдөлгөөнийг хэдэн цагийн турш хаагаад, өглөөний 7 цагийн орчимд дахин нээсэн тухай бүс нутаг дахь Оросоос томилогдсон албан тушаалтан мэдээлэв.
Ингэхдээ ямар шалтгааны улмаас хөдөлгөөн хаасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Reuters, The Moscow Times

#Крым, #ОРос, #УКраин, #Сергей Котов эргүүлийн хөлөг онгоц,