Марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Хишигсайхан тун сайн формтой байна.

Тэрбээр нэг сар гаруйн өмнө Хонконгт болсон Азийн аваргад түрүүлсэн. Тэгвэл өчигдөр Японы Токио хотод болсон уламжлалт марафон гүйлтийн тэмцээний наймдугаар байрт шалгарч, олимпын эрхээ авсан анхны монгол марафонч боллоо.

Тодруулбал, Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар Парис-2024 зуны олимпын наадамд оролцох болзол биелүүллээ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр Токиогийн марафонд наймдугаар байрт шалгарсан анхны монгол тамирчин болж байгаа юм.

#онцолсон, #Парисын олимп,