Ням гарагт лалын шашинт Кавказын өмнөд хэсэгт орших Бүгд Найрамдах Ингушет Улсад явуулсан тусгай ажиллагааны үеэр Исламын улс бүлэглэлийн зургаан зэвсэгт этгээд устгагдсан тухай Оросын эрх баригчид мэдэгдлээ.

Тодруулбал, бямба гарагийн орой зэвсэгт этгээдүүд Карабулак хотын нэгэн орон сууцны барилга дотор хууль сахиулах хүчнийхэн рүү гал нээсний дараа Холбооны аюулгүй байдлын агентлагийн тусгай хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийг буланд шахаж, саармагжуулсан гэж Оросын терроризмын эсрэг хороо мэдэгдсэн байна.

Сэжигтнүүдийн гурав нь Исламын улс бүлэглэлийн гишүүд бөгөөд хэд хэдэн террорист гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байжээ.

Хамгийн сүүлд сэжигтнүүд 2023 оны гуравдугаар сард цагдаагийн газар руу халдаж, гурван албан хаагчийг хөнөөсөн байна. Уг хэргийн үеэр энгийн иргэд хохироогүйг терроризмын эсрэг хороо мэдэгдэв.

Исламын бүлэглэлийн төлөвлөж байсан халдлагыг таслан зогсоосон тухай мэдээ Орост байнга гардаг.

Сүүлийн жилүүдэд, ялангуяа Кавказын лалын шашинтай Бүгд Найрамдах Чечень, Ингушет, Дагестан зэрэг улсад хэд хэдэн халдлага гарсан ч Орос дахь Исламын улс бүлэглэлийн нөлөө хязгаарлагдмал хэвээр байна. 

2017 оны дөрөвдүгээр сард ойролцоох Астрахань мужийн ижил нэртэй хотод халдлага гарч, цагдаагийн хоёр алба хаагч амиа алдсан ба уг халдлагын хариуцлагыг тус бүлэглэл хүлээж байв.

Албан ёсны мэдээллээр Оросын 4,500 орчим иргэн, голдуу Кавказын иргэд Исламын улс бүлэглэлийн талд тулалдаж байжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#Исламын улс бүлэглэл, #ОРос, #Кавказ, #Бүгд Найрамдах Ингушет Улс,