ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ааас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

БНХАУ-ын Харбин хотноо ирэх оны хоёрдугаар сард "Харбин 2025" Азийн өвлийн наадам болохтой холбогдуулан Монголын баг тамирчдыг зохион байгуулж оролцуулах бэлтгэл ажлын хүрээнд өвлийн спортын шинэ тутам хөгжиж буй төрлүүдийг дэмжих, хөгжүүлэх асуудалд талууд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа талаар хэлэлцэв.

МҮОХ-ны зүгээс өнгөрсөн жил "Ханжоу 2022" Азийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулж, Монголын баг тамирчдыг дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв.

МҮОХ нь "Ханжоу 2022" Азийн наадмын үеэр Монголын баг тамирчдын амжилтыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан "Mongolia night" арга хэмжээг улам өргөжүүлэн Парисын олимпын наадмын үеэр "Mongolia House" төсөл болгон хэрэгжүүлэх гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

2024 онд Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй тул ойн хүрээнд хоёр орны Үндэсний олимпын хороод хамтран спортын арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах талаар дахин хэлэлцэхээр тохиролцов гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

#ОУОХ,