Украины арми саяхан Орост эзлэгдсэн Авдиевка хотын ойролцоох хоёр тосгоноос цэргээ татаж, баруун зүгт хамгаалалтын шинэ байрлалд хүчээ нэгтгэж байгааг армийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Лыховий мягмар гарагт мэдэгдэв.
Лыховийн хэлснээр Киев Ласточкине тосгоныг орхисноо зарласнаас нэг хоногийн дараа Сиверне, Степове тосгоноос цэргүүдээ татсан байна.
Лыховий “Манай цэргүүд Сиверне, Степове гэх жижиг тосгоноос ухарсан. Сиверний төлөөх хүнд тулаан өчигдөр оройноос эхлээд шөнөжин үргэлжилсэн” гэж хэлээд, Орос улс энэ тулалдаанд ихээхэн хохирол амссан гэж нэмж хэлэв.
Москвагийн цэргүүд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш хоёр жил гурав хоногийн дараа түрэмгийллийн өмнө 100 хүрэхгүй хүн амтай байсан Сиверне тосгоныг эзэлсэн болохыг Оросын Батлан хамгаалах яам мөн баталсан байна.
Яамны мэдэгдэлд дурдсанаар цэргүүд “илүү ашигтай шугам, байрлалыг эзэлсэн” бөгөөд өөр гурван суурины ойролцоо Украины цэрэг, техник хэрэгсэлд цохилт өгчээ.
Энэ сарын эхээр Украины цэргүүд ухарснаар Авдиевка Оросын хяналтад орсон бөгөөд энэ нь Бахмут хотыг эзлэн авснаас хойш есөн сарын хугацаанд Оросын байлдааны талбарт гаргасан хамгийн том амжилт болсон юм.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тус үйл явдлыг “үнэмлэхүй амжилт” хэмээн сайшаагаад, зүүн хэсгийн Донецк мужийг бүхэлд нь хяналтдаа авахын тулд хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэж амласан.
Гэсэн ч Украины командлагч Олександр Тарнавский Авдиевкагийн ойролцоох Тонэнькэ, Орливка, Бердычигийн хамгаалалтын шугам тогтворжсон болохыг “Telegram”-аар мэдэгджээ. Мөн өмнө зүгт Оросын армийн урагшлах оролдлого бүтэлгүйтсэн талаар мэдэгдсэн байна.
Барууны амласан дэмжлэг ирээгүй, мөн Конгресс дахь Бүгд найрамдах намынхан АНУ-ын тусламжийн багцыг гацааснаар Украины арми их бууны сум болон бусад хангамжийн хомсдолд орж, улмаар илүү их хохирол амссаар байна.
Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Ардчилсан намын гишүүд Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүдтэй уулзаж, Украинд үзүүлэх тусламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаарджээ.
Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Авдиевка, #Сиверне, #Степове,