Энэ онд нэмэлтээр Төв аймгийн долоон сумын Ерөнхий боловсролын сургуульд “Итгэлтэй утас”-ны таксафоныг байршуулахаар болжээ.
Тухайлбал, Алтанбулаг, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Эрдэнэ, Эрдэнэсант суманд байршуулах аж. 2023 онд Зуунмод хотын "Хүмүүн цогцолбор”, 4, 5 дугаар сургууль, Батсүмбэр, Угтаалцайдам, Заамар сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Монголын цахилгаан холбоо" ХХК-ийн Төв аймаг дахь салбар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран байршуулсан юм.
Энэхүү утсаар 2023 онд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нийт 21844 удаагийн дуудлагыг хийж, гэр бүл, асран хамгаалагч нартайгаа холбоо барьсан байна.

#ТӨВ, #Итгэлтэй утас,