Цэргүүд нь зүүн хэсгийн Ласточкине тосгоноос ухарч байгааг Украины арми даваа гарагт батлаад, энэ алхам нь Оросын армийн баруун зүгт хийх довтолгоог зогсооход тусална гэж мэдэгдэв.

Ласточкине нь энэ сарын эхээр Украины цэргүүдийн орхин гарч, Оросын хяналтад орсон Авдиевка хотоос баруун зүгт хоёр километрийн зайд оршдог байна.

“Украины Зэвсэгт хүчний ангиуд хамгаалалтын байрлалаа өөрчилж, дайсныг баруун зүгт урагшлахаас сэргийлэхийн тулд Ласточкине тосгоноос ухарсан” гэж цэргийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Лыховий өнөөдөр телевизээр мэдэгджээ.

Түүний хэлснээр арми нь Ласточкине тосгоноос баруун тийш хэдэн километрийн зайд хамгаалалтын шинэ шугам байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Сөрөг довтолгооны эхэн үед бага хэмжээний амжилт гаргаж байсан Украины арми сүүлийн үед зэвсэг, сумны хомсдолын улмаас зүүн хэсгийн фронтод томоохон хохирол амсаад байгаа.

Ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский дайн гурав дахь жил рүүгээ орж байгаа энэ үед Киев болон түүний барууны холбоотнууд эв нэгдэлтэй байх нь чухал болохыг тэмдэглээд, Украины ялалт барууны дэмжлэг үргэлжлэх эсэхээс хамаарна гэдгийг дахин онцолжээ.

Дайн судлалын хүрээлэн (ISW) мөн барууны орнууд цэргийн тусламжаа хойшлуулсаар байвал Оросын арми Авдиевка дахь тактикаа илүү өргөн хүрээнд давтаж болзошгүй гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Авдиевка, #Ласточкине,