Өмнөговь аймгийг хөгжүүлэх Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл шүд” аян үргэлжлэн эрчимтэй хэрэгжиж байна.

Аяны хүрээнд "Говь дент" шүдний төвийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2023 онд орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ.

"Говь дент" шүдний кабинет байгуулагдсанаас хойш 4569 иргэнд 154 сая төгрөгийн үнэ бүхий амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.

2024 оны хоёрдугаар сарыг  “Онцгой сар болгон зарлаж, алба хаагчдыг үзлэг оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

Онцгой сар аяныг иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө үргэлж бэлэн байдалд цаг наргүй ажилладаг Онцгой байдлын газрын хамт олныг хамруулан  үзлэг оношилгоо, эмчилгээ хийж байна.

Өмнөговь аймгийн харьяат, эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд "Говь дент" шүдний кабинетаар үнэ төлбөргүй үйлчилгээг нээлттэй авах боломжтой юм.

#өмнөговь,