Украин цэргүүдээ татан гаргасны дараа Орос улс Украины Авдиевка хотыг бүрэн хяналтдаа авснаа ням гарагт зарласан бөгөөд энэ нь 2023 оны тавдугаар сард Бахмут хотыг эзлэн авснаас хойших Оросын хамгийн том ялалт боллоо.
Украины тал олон сар үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа бүслэгдэхээс сэргийлэхийн тулд цэргүүдээ татсан бол Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр фронтын шугамын энэ хэсэгт цэргүүд нь 9 километр орчим урагшилсан байна.
Владимир Путин Авдиевкагийн уналтыг чухал ялалт хэмээн сайшааж, цэргүүдэдээ баяр хүргэв.
Бүгд найрамдах намын хяналтад байдаг АНУ-ын Конгресс Киевт үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцыг олон сар гацааснаар Авдиевка сум, зэр зэвсгийн хомсдолд орж, Оросын хүчний мэдэлд орж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь анхааруулж байсан.
“Конгрессын идэвхгүй байдлын улмаас нийлүүлэлт багассан нь Украины цэргүүдийг эргүүлэн татахад хүргэсэн бөгөөд үүний үр дүнд Орос сүүлийн хэдэн сарын анхны томоохон ялалтаа байгуулсан” гэж Цагаан ордон мэдэгдэв.
Цагаан ордны мэдэгдэлд дурдсанаар Байден бямба гарагт Володимир Зеленьскийтэй утсаар ярьж, Украиныг үргэлжлүүлэн дэмжих амлалтаа дахин илэрхийлсэн байна.
Энэ үеэр Зеленьский Мюнхенд болсон дэлхийн аюулгүй байдлын бага хурлын үеэр холбоотнуудадаа зэвсгийн хомсдолыг арилгахыг уриалаад, Авдиевкагаас цэргээ эргүүлэн татсан нь зарим талаараа зэвсгийн хомсдолтой холбоотой гэж мэдэгджээ.
Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров мөн Авдиевкад болсон үйл явдал залуурт бөмбөг, алсын тусгалтай зэвсгийг эсэргүүцэх орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем, их бууны сум Украинд хэрэгтэй байгааг харуулж байна гэж мэдэгдсэн байна.
Орос, Украины талууд Авдиевкагийн төлөөх ширүүн тулалдаанд ямар хохирол амссан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Түүнчлэн нэгэн цагт Европын хамгийн том үйлдвэрүүдийн нэгт тооцогддог байсан Авдиевка дахь коксын үйлдвэрт одоог хүртэл Украины цэргүүд байгаа ба хотыг зэвсэгт босогчдоос цэвэрлэх арга хэмжээ авч байгааг Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters