Прокурорын байгууллага 2024 оны хоёрдугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд 203 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 112, Өмчлөх эрхийн эсрэг 59, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын дарга Х.Э, ерөнхий нягтлан бодогч Х.Ц нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нэр бүхий компаниудтай “Бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулж давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүлэглэн, цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан нэр бүхий 7 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Тээврийн прокурорын газраас “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн галт тэрэгний машинч мэргэжилтэй И.А, туслах машинч Б.Л нар нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймагт байрлах Сүхбаатар депогийн хөдлөх бүсийн замд хүн дайрч, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Р.З, Л.В нар нь Монгол Улсын соёлын дурсгалт зүйл болох 4 багц 249 хуудас бичвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын засаг дарга Б.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан эхнэр Э.Э-ийн үүсгэн байгуулсан “Э” ХХК болон иргэн Д.Г, М.У нарт хууль бусаар газар эзэмшүүлэх захирамж гаргаж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сайхан сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

#улсын прокурорын ерөнхий газар,