НАТО-ийн зүүн жигүүрийн орнуудыг чиглэсэн Оросын аюул заналхийллээс сэрэмжлүүлэх барууны албан тушаалтнуудын тоо нэмэгдсээр байна.
Өнөөдөр Эстонийн Гадаад тагнуулын алба Орос ойрын арван жилийн дотор барууны орнууд руу цэргийн хүчээр дайрахаар бэлтгэж байгаа тул зэр зэвсгээ нөөцлөх хэрэгтэй гэж улс орнуудад анхааруулжээ.
Орос улс НАТО-ийн гишүүн Финланд, Эстони, Латви, Литва улстай хиллэдэг бүс нутгууд дахь цэргийн бие бүрэлдэхүүнийхээ тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд үндэслэн дээрх үнэлгээг хийсэн гэж Тагнуулын албаны дарга Каупо Росин мэдэгдэв.
Тэрээр Эстонийн үндэсний аюулгүй байдлын тухай тайланг олон нийтэд танилцуулах үеэрээ “Орос улс урт хугацааны сөргөлдөөн хийх замыг сонгосон ... Кремль ойрын арван жилийн дотор НАТО-той зөрчилдөөн үүсгэхээр хүлээж байгаа” гэж хэлсэн байна.
Гэхдээ Украины дайнаас болоод Орос улс ойрын хугацаанд довтолгоогоо эхлүүлэхгүй байх магадлал маш өндөр гэж тэрээр хэлэв.
“Хэрэв бид бэлтгэлгүй байх юм бол Оросын цэргийн дайралт хийх магадлал тэр хэмжээгээр өндөр байх болно” гэж Росин нэмж анхааруулжээ.
2014 онд Орос Крымийг өөртөө нэгтгэсний дараа Эстони болон бусад Балтын орнууд батлан хамгаалахын төсвөө эдийн засгийнхаа 2%-тай тэнцэх хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, НАТО-ийн холбоотнууд эдгээр улс дахь оролцоогоо нэмэгдүүлж байв.
Сүүлд Герман улс 2027 он гэхэд тус бүс нутагт тулаанд бэлтгэгдсэн 4,800 цэрэг байршуулахаар төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд Росин НАТО болон түүний холбоотнуудыг зөв чиглэлд явж байна гэж сайшаасан байна.
Мөн гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Орос Украин дахь амжилтаа ахиулна гэж бодохгүй байгаагаа Росин мэдэгджээ. Учир нь ингэхийн тулд илүү их цэрэг дайчлах шаардлагатай болох гэнэ.
Түүнчлэн цэргүүдээ сумаар хангах Оросын чадвар Украиныхаас давсан хэвээр байгаа ба барууныхны дэмжлэг нэмэгдэхгүй бол Украин байлдааны талбар дахь нөхцөл байдлыг эргүүлэх магадлал бага хэвээр байх болно гэж тэрээр нэмж хэлэв.
Эх сурвалж: Reuters

#европ, #Нато, #ОРос, #Эстони,