2023 оны 6-н сарын 16-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Пома Групп хооронд 2-р шугамын ЕРС гэрээг зурсан. Дүүжин замын тээвэр нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн нэг шинэ төрөл бөгөөд авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах томоохон ач холбогдол бүхий төсөл юм.
Гүйцэтгэгч компанийн талаар:
Бүгд Найрамдах Франц Улсын Пома Групп нь байгуулагдаад 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй компани юм. Дэлхийн 5 тивд 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг барьж байгуулсан туршлагатай дэлхийн лидер компани. Өнөөдөр эдгээр 8000 гаруй дүүжин замын тээвэр нь 1 цагт 6,5 сая хүнийг тээвэрлэж байна. Пома групп нь дүүжин замын тээврийн төслийг нийтийн тээврийн салбараас гадна аялал жуулчлал, уул уурхай зэрэг салбарт амжилттай хэрэгжүүлдэг.
Дүүжин замын тээврийн онцлог, давуу тал:
Дүүжин замын тээврийн хэрэгсэл нь хүний болон байгалийн хүчин зүйлсээс үл хамааран тасралтгүй, зогсолтгүй явдаг бие даасан систем гэдгээрээ онцлог. Маш богино хугацаанд урт замыг саадгүй туулдаг хүртээмжтэй тээврийн хэрэгсэл юм. Тав тухтай, дуу чимээгүй, хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй, бага цахилгаан зарцуулдаг учраас дэлхийн олон орон нийтийн тээвэртээ уг системийг нэвтрүүлсээр байна. Метро, LRT зэрэг их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслүүдтэй харьцуулбал бүтээн байгуулалтын хугацаа богино, өртөг хямд байдаг.
Улаанбаатар хотод хэрэгжих төсөл:
Монгол Улсын газар нутгийн 0,3 хувьд нийт хүн амын 48 хувь нь амьдарч байна. Улаанбаатар хот дундуураа Туул гол болон төмөр замаар 2 хэсэг хуваагдсан байрлалтай. Энэ тусгаарлагдсан 2 том өргөн чөлөөг агаараар 11-хэн минутад зорчих боломжийг дүүжин тээвэр олгож байна. Богино хугацаанд 2 том өргөн чөлөөг холбох боломжтой гэж үзсэн учраас Яармаг Хархорин чиглэлийг сонгоод байна.
2022 онд төслийн чиглэл маршрутыг тогтоож, 2023 ТЭЗҮ боловсруулж, тус оны 6 сард Улаанбаатар хот болон Пома группийн хооронд төслийн зураг төсөл, барилга байгууламжийг барих, улсын комисст өгөх, түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээг байгуулсан.
4,2 км шугамаар нэг цагт, нэг чиглэлд 2300 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоод байна. Өөрөөр хэлбэл 4,2 км замыг 11 минутын хугацаанд тогтмол хурдтайгаар /1 секундэд 6 метр урагшлах / тээвэрлэх юм. Энэхүү систем нь Улаанбатар хотын хүйтэн өвөлд ямар ч асуудалгүй ажиллах бөгөөд кабины суудал халдаг системээр тоноглогдсон.
Барилга угсралтын ажлыг 2024 оны хавар эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт нэгэн шинэ хуудас, шинэ төрөл болж буй уг төсөл нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улсын нүүр царай болох төсөл болно.

#онцолсон, #live, #дүүжин тээвэр, #Бүгд Найрамдах Франц Улсын Пома Групп, #Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,