Гүржийн аюулгүй байдлын алба Украины Одесса боомтоос Оросын Воронеж хот руу илгээсэн тэсрэх бодис бүхий нууц ачааг хурааж авснаа даваа гарагт мэдэгдлээ.

Тус улсын дотоодын аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Украинаас Румын, Болгар, Туркээр дамжин Гүрж рүү газраар орж ирсэн автомашины батарейн дотор тэсрэх бодисыг нуусан байсан ба Оросын хил дээр хураан авсан байна.

Тухайн ачааг Украины эзэмшлийн автомашинаар Гүржид авчирсан бөгөөд Украины хилээс 180 километрийн зайд орших Оросын Воронеж хотод хүргэх ёстой байжээ. Ямар зорилгоор тэсрэх бодис тээвэрлэж явсан талаар тус агентлаг мэдээлэл өгөөгүй байна.

2022 онд тус маршрутаар Украинаас ирсэн тэсрэх бодис бүхий ачааны машин Крымийн гүүрэн дээр дэлбэрч байв.

Украины Аюулгүй байдлын алба Гүржийн мэдэгдлийн талаар хараахан тайлбар өгөөгүй байна.

Гүржийн засгийн газар нь Оросын Украин дахь түрэмгийллийг эсэргүүцдэг гэдэг ч далдуур Оросыг дэмждэг гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа.

Эх сурвалж: Reuters

#Воронеж, #Гүрж, #ОРос, #УКраин, #тэсрэх бодис,