Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэж 20 ширхэг шинэ цахилгаан автобустай болсон. Эдгээр автобуснуудыг хувийн хэвшилд арван жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэйгөөр ашиглуулах талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өгч байсан.
Тэгвэл өчигдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун нар "Элит хөгжил" ХХК-ийн захирал З.Бадралтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уг ажлыг албан ёсоор баталгаажууллаа.
Өмнө нь явж байсан үндсэн дөрвөн чиглэлээс гадна авто вокзалаас төмөр замын Дархан өртөө хүртэлх шинэ чиглэлийг нэмжээ.
БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автобуснууд ирэх сарын нэгний өдрөөс эхлэн үйлчилгээнд явах бөгөөд том хүн 500, хүүхэд 300 төгрөгөөр үйлчлүүлэх аж.
Цаашид эргэн төлөх нөхцөлөөр аймагт бүрдсэн төсвөөр нийтийн тээврийн үйлчилгээний ухаалаг систем хийх, авто зогсоолыг шинэчлэх, дулаан тохилог автобусны буудлууд бий болгохоор төлөвлөж буйг энэ үеэр онцоллоо.