Ням гарагт Йордан дахь Сирийн хилийн ойролцоох АНУ-ын цэргийн баазад нисгэгчгүй онгоцны халдлага болж, гурван цэрэг амь үрэгдэж, 40 гаруй цэрэг шархадсан.
Энэ нь аравдугаар сарын 7-нд Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Ойрх Дорнодод АНУ-ын цэргүүд дайсны галд өртөн амиа алдсан анхны тохиолдол болсон юм.
Уг халдлагын хариуцлагыг Ираны дэмжлэгтэй Ирак дахь “Исламын эсэргүүцэл” зэвсэгт бүлэглэл хүлээгээд байгаа.
Мягмар гарагт Цагаан ордны гадаа сэтгүүлчид уг халдлагад хэрхэн хариу өгөхөө шийдсэн эсэхийг Ерөнхийлөгч Жо Байденаас асуухад тэрээр “Тийм” гэж хариулсан байна.
Байден дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч “Ойрх Дорнодод илүү өргөн хэмжээний дайн хийх шаардлагагүй гэж би бодож байна” гэж нэмж хэлэв.
Түүнээс Иран хариуцлага хүлээх ёстой юу гэж асуухад “Иран халдлага үйлдсэн этгээдүүдийг зэвсгээр хангаж байгаа гэсэн утгаараа хариуцлага хүлээх ёстой” гэж хариулжээ.
Харин Иран улс халдлагад оролцсон гэх буруутгалыг үгүйсгээд байгаа.
Өчигдөр Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби АНУ-ын хариу арга хэмжээ хэд хэдэн үе шаттай байхыг мэдэгдсэн.
“Ганц бус, хэд хэдэн арга хэмжээ авах боломжтой ... тодорхой хугацааны туршид” гэж тэрээр Байдены Флорида дахь сонгуулийн хандивын арга хэмжээнд оролцохоор явахдаа онгоцон дотор сэтгүүлчдэд хэлсэн байна.
“Гол зарчим нь бол эдгээр бүлгүүдийн манай цэргүүд болон байгууламжийн эсрэг ашиглах чадавхыг үргэлжлүүлэн доройтуулах явдал юм” гэж тэрээр хэлэв.
Кирби “Ерөнхийлөгч өөрийн цэргүүд болон байгууламжийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хийх ёстой зүйлээ хийх болно” гэж нэмж хэлжээ.
Ерөнхийлөгч Ираны холбоотнуудын бааз болон командлагчдынх нь эсрэг хариу цохилт өгөх, эсвэл Ирак, Сири дэх Ираны Исламын хувьсгалт гвардын ахлах командлагчдыг онилж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #жо байден, #иран, #Йордан дахь халдлага, #22 дугаар цамхаг, #хариу арга хэмжээ,