СПОРТ

Таеквондогийнхон төрийн дээд одон, медалиар шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан Монголын таеквондогийн холбооны төлөөллийн шагналыг Olympic house-д гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш нар байлцав.

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

-Хөвсгөл аймгийн “Хүчит шонхор” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Нармандахыг

-Дотоод хэргийн их сургуулийн багш, дасгалжуулагч С.Эрдэнэбатыг

Алтан гадас одонгоор:

-“Тас”, “Гал дөл”, “Тулга” клубүүдийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Н.Баттулгыг

-Багануур дүүрэг дэх “Гарьд” клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Тайванхүүг

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

-Монгол Улсад таеквондогийн спортыг үүсгэн байгуулагч С.Зоригт, С.Ганзориг нарыг тус тус шагналаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet