Өнгөрсөн дөрөвдүгээр сард кафед дэлбэрэлт үйлдэж, дайныг дэмжигч блоггер Владлен Татарскийн амийг хөнөөсөн Дарья Трепова 27 жилийн хорих ял авчээ.
Татарский Санкт-Петербургт илтгэл тавих гэж байх үед Трепова түүнд дотроо тэсрэх бөмбөгтэй дурсгалын сувенир өгсөн нь дэлбэрч, дайныг дэмжигч амиа алдсан юм. Дэлбэрэлтийн улмаас мөн олон арван хүн шархадсан.
26 настай Трепова сувенир дотор чагнах төхөөрөмж суурилуулсан гэж бодож байснаа хэлээд, өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлж байв.
Энэ ял нь Оросын түүхэн дэх эмэгтэй хүнд оногдуулсан хамгийн хүнд ялын нэг юм.
Треповаг “санаатайгаар хүний амь насыг хөнөөхийн тулд алан хядах ажиллагааг зохион байгуулалттай бүлэглэлийн хамтаар үйлдсэн” болон “зохион байгуулалттай бүлэг тэсрэх төхөөрөмж хууль бусаар эзэмшиж байсан” гэсэн үндэслэлээр буруутгажээ.
Трепова нь шүүх хурлын үеэр Украин дахь Гестальт нэртэй хүнээс тушаал авснаа нотлох баримтаар баталсан. Тэрээр Украинд амьдардаг, дайныг эсэргүүцэгч сэтгүүлч Роман Попковоор дамжуулан түүнтэй холбоо тогтоосон гэжээ.
Трепова Гестальтын зааварчилгааны дагуу Татарскийд өөрийгөө Анастасия Криулина хэмээх урлагийн ангийн оюутан хэмээн танилцуулж, түүний итгэлийг олж, илтгэлд нь оролцож эхэлжээ. Ингээд гуравдугаар сард Гестальт түүнд сувенирийг илгээгээд, дотор нь яриа чагнагч, хянагч байгаа гэж хэлсэн байна.
“Миний итгэл үнэмшил, гэнэн зан ийм аймшигт үр дагаварт хүргэсэнд би маш их харамсаж бас ичиж байна. Би хэнд ч хор хөнөөл учруулахыг хүсээгүй” гэж Трепова энэ долоо хоногт шүүх хуралдааны үеэр хэлсэн байна.
Татарский бол хагас сая гаруй дагагчтай, алдартай блоггер байсан юм. Тэрээр Украины зүүн хэсгийн Донецк мужид төрсөн бөгөөд зэвсэгт дээрэм хийсэн хэргээр ял эдэлж, шоронгоос суллагдсаныхаа дараа Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчидтай нэгдсэн аж.
Татарский Кремлийг, мөн дайныг дэмжигч нэгэн боловч Оросын эрх баригчид, тэр ч байтугай Ерөнхийлөгч Владимир Путинийг хүртэл дайны талбарт бүтэлгүйтсэн гэж шүүмжилдэг байв.
Амиа алдсаных нь дараа Путин түүнийг эр зоригийн одонгоор нэхэн шагнасан байдаг.
Саяхан мөн дайныг дэмжигч өөр нэгэн, Украины зүүн хэсэг дэх Оросын дэмжлэгтэй босогчдыг командалдаг байсан Игорь Гиркин "хэт даврагч үйл ажиллагаа явуулахыг уриалсан" хэргээр дөрвөн жилийн хорих ял сонссон байна.
Эх сурвалж: BBC

#Владлен Татарский, #Дарья Трепова, #ОРос, #Санкт-Петербург,