Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын мэдээллээр Хүүхдийн төлөө санд одоогийн байдлаар 14 тэрбум төгрөг хуримтлагджээ.
Энэ мөнгийг доорх 3 зүйлд зориулан зарцуулдаг юм байна. Үүнд:
- Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын хөрөнгөд,
- Олон улсын уралдаан, тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлсэн хүүхдүүдийг урамшуулахад,
- Олон улсын тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихэд зарцуулахаар зохицуулдаг.
Тодруулбал, олон улсын уралдаан, тэмцээнд тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлсэн хүүхдэд 5 сая төгрөг, хоёрдугаар байрт орвол 3 сая төгрөг, гуравдугаар байрт 2 сая төгрөгийг олгодог. Харин олон улсын тэмцээн, уралдаанд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг харилцан адилгүй байдаг ажээ.
Дээрх зориулалтаар өнгөрсөн 3 жилд сангаас 200 орчим хүүхдэд 342 сая төгрөг зарцуулжээ. 2021 онд 15 хүүхдэд 25 сая төгрөг, 2022 онд 30 хүүхдэд 82 сая төгрөг, 2023 онд 165 хүүхдэд 235 сая төгрөг тус тус өгчээ. Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан мөнгөний зарцуулалтыг шилэн дансаар хянах боломжтой. 2024 онд бага насны хүүхдийг автозамын ослоос сэргийлэх зорилгоор танин мэдэхүйн үйл ажиллагааны төслийн 640 сая гаруй төгрөгийн тендэрийг зарлаад байгааг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа мэдээллээ. Танин мэдэхүйн авто замын төслийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хэрэгжүүлж байгуулахаар төлөвлөжээ.
Хүүхдийн төлөө сангаас мөнгөн дэмжлэгийг авах хүүхдүүд олон улсын тэмцээн, уралдаанд оролцсоноо нотлох баримт бичиг, гадаад паспортын хуулбар, амжилт гаргасныг гэрчлэх диплом болон гэрчилгээний хуулбар зэрэг материалыг бүрдүүлэн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүсэлтээ илгээх юм байна.
Ташрамд мэдээлэхэд, Автотээврийн Үндэсний төв тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаанаас төвлөрүүлсэн мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулдаг. Өнгөрсөн хугацаанд 30 удаагийн дуудлага худалдаа болж, 8200 гаруй дугаарыг худалджээ. Дуудлага худалдаагаар орсон нийт дугаарын 90 гаруй хувийг худалдсанаар 13 тэрбум орчим төгрөгийг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлжээ.

#Хүүхдийн төлөө сан, #хүүхэд, #Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар,