Өнөөдөр Оросын цэргийн тээврийн Илюшин-76 онгоц Украинтай хиллэдэг өмнөд хэсгийн Белгород мужид осолджээ.

Риа Новости агентлагийн Оросын Батлан хамгаалах яамнаас иш татан мэдээлснээр осол болох үед онгоцонд багийн зургаан гишүүн, Украины 65 олзлогдогч, өөр гурван хүний хамт зорчиж явсан бөгөөд бүгд амь үрэгдсэн байна. 

Ослын шалтгааны талаар мэдээлэл хараахан байхгүй байна. 

Бүс нутгийн захирагч Вячеслав Гладков онгоцны ослыг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Түүний хэлснээр ослын газарт мөрдөн байцаагч, онцгой байдлын ажилтнууд очсон, шалгалт хийж байгаа гэв.

Орон нутгийн цагаар 11:00 орчимд Яблоново тосгоны ойролцоо том оврын онгоц унаж, улмаар дэлбэрэлт болж буйг харуулсан бичлэгт олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Ил-76 бол цэрэг, цэргийн техник, зэр зэвсэг агаараар тээвэрлэх зориулалттай цэргийн тээврийн онгоц юм. Энэ нь энгийн таван хүний бүрэлдэхүүнтэй, 90 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай.

Эх сурвалж: BBC

#Белгород, #ОРос, #УКраин, #Украины олзлогсод, #Илюшин-76 онгоц,