АНУ-ын арми долоо хоног хүрэхгүй хугацаанд дөрөв дэх удаагаа Йемен дэх Хути босогчдын эсрэг цохилт өгчээ.

Босогчдын хяналтад байдаг нутгаас хөөргөсөн нисгэгчгүй онгоц Адены булан дахь АНУ-ын эзэмшлийн хөлөг онгоцонд цохилт өгсний дараа АНУн арми Улаан тэнгисээс Хутигийн арав гаруй эзэмшилд цохилт өгсөн байна. 

“Saba” агентлагийн мэдээлснээр Ходейда, Таиз, Дамар, Аль-Байда, Саада зэрэг газрууд цохилтод өртжээ.

АНУ-ын Төв командлалын мэдэгдэлд өгүүлснээр арми нь бүс нутаг дахь худалдааны хөлөг онгоцнууд болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад аюул заналхийлж байсан Хутигийн 14 пуужинд цохилт өгсөн байна.

Мөн Эдгээр пуужингуудыг ... хэзээ ч харвах боломжтой, цэнэглэсэн байсан тул АНУ-ын цэргүүд өөрсдийгөө хамгаалах эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүрсэн” гэсэн байна.

Түүнчлэн АНУ-ын цохилт нь тус бүлэглэлийн Улаан тэнгист халдлага үйлдэх чадавхыг доройтуулах зорилготой болохыг тэмдэглэжээ.

Эдгээр цохилтууд нь бидний хийсэн бусад арга хэмжээний хамт Улаан тэнгис, Баб-эль-Мандебын хоолой, Адены булан дахь олон улсын болон арилжааны хөлөг онгоцны эсрэг увайгүй довтолгоогоо үргэлжлүүлэх Хутигийн чадавхыг доройтуулна.

Ираны холбоотон Хути арваннэгдүгээр сараас хойш хөлөг онгоцнуудад цохилт өгч байгаа ба энэ нь Ази, Европын тээвэр, худалдааг удаашруулж, томоохон гүрнүүдийг түгшээж байна. 

Харин Йемений ихэнх хэсгийг хянадаг Хути нь Газын зурвас дахь палестинчуудын төлөө ийм алхам хийж байгаагаа илэрхийлээд, дайралтаа өргөжүүлнэ гэж сүрдүүлээд байгаа.

Лхагва гарагийн эхээр Йемен дэх Хути босогчдын хяналтад байдаг нутгаас хөөргөсөн нисгэгчгүй онгоц Адены булан дахь АНУ-ын эзэмшлийн хөлөг онгоцонд цохилт өгсөн. Довтолгооны улмаас хөлөгт бага хэмжээний хохирол учирсан ч хүн бэртэж гэмтээгүй болохыг АНУ-ын Төв командлал X”-ээр мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Йемен, #Хути босогчид,