Оросын өмнөд хэсгийн Ростов мужийн жил хүрэхгүй хугацааны өмнө нээгдсэн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, есөн хүн шархадсан болохыг лхагва гарагт эрх баригчид мэдэгдэв.
Шахты хотын Шахтинскийн полиэфирийн үйлдвэрт болсон хүчтэй дэлбэрэлт хамгаалалтын камерт бичигдсэн байна.
Ростов мужийн захирагч Василий Голубевын хэлснээр янз бүрийн гэмтэлтэй таван хүн, түлэгдсэн гурван хүн эмнэлэгт хэвтсэн бол хөнгөн бэртсэн нэг хүн эмнэлэгт хэвтээгүй байна.
Дэлбэрэлтийн дараа гарсан гал 360 кв.м талбайг хамарсан байсан бөгөөд яаралтай тусламжийн баг цаг гаруйн дараа галыг унтраажээ.
Тус үйлдвэрт Украины нисгэгчгүй онгоцны цохилтын улмаас дэлбэрэлт болсон гэсэн цуурхал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаад байгаа ч Голубев үүнийг үгүйсгэсэн байна.
Ростов муж нь Оросын цэргүүдэд хэсэгчлэн эзлэгдсэн Украины зүүн хэсгийн Луганск, Донецк мужтай хиллэдэг юм.
Кремлийг дэмжигч “Gazeta.ru”-ын тус үйлдвэрийн ажилчдаас иш татан мэдээлснээр тоног төхөөрөмжтэй болгоомжгүй харьцсанаас дэлбэрэлт болсон байна.
“Слесариуд хүчил дусалж байсан цоргыг засахдаа боолтыг өөлөх гэж оролдсон. Ингэхдээ хэтрүүлж цохиод, боолт нь хагарсан. Хавхалга унаж, хүчил уусмал дээр асгарсан. Эхлээд багахан хэмжээний гал гарч, дараа нь хий алдагдсан” гэж үйлдвэрийн нэг ажилчин “Gazeta.ru”-д ярьжээ.
Үүний дараа хоёр дэлбэрэлт болж, ажилчид байгууламжаас гарч эхэлсэн байна.
Шахтинскийн полиэфирийн үйлдвэр зургадугаар сард нээгдсэн бөгөөд Голубев тус үйлдвэрийг Украины түрэмгийллийн дараа Оросыг орхисон барууны компаниудыг орлох зорилготой “импортыг орлох үйлдвэр” гэж нэрлэж байжээ.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Ростов муж, #Шахты, #Шахтинскийн полиэфирийн үйлдвэр,