Цар тахлын улмаас 2020 оны эхээр хилээ хааснаас хойш Хойд Солонгос анх удаа гаднаас, тодруулбал Оросоос жуулчин хүлээн авах гэж байна.
Хойд Солонгостой хиллэдэг Оросын алс дорнод дахь Приморийн хязгаарын захирагч арванхоёрдугаар сард Пхеньянд айлчлах үеэрээ уг аяллын асуудлаар хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрсэн болохыг бүс нутгийн захиргаа энэ долоо хоногт “Telegram”-аар мэдэгджээ.
Владивостокт төвтэй агентлагийн зохион байгуулж буй дөрвөн өдрийн аялал хоёрдугаар сарын 9-нд эхлэх бөгөөд хөтөлбөрт нь нийслэл Пхеньян, цанын бааз зэрэг газрууд багтсан байна.
Хэдийгээр ажиглагчид уг аяллыг зөвхөн нэг удаагийнх, цаашид үргэлжлэх магадлал бага гэж бодож байгаа ч дөрвөөс дээш жил жуулчин хүлээн аваагүй тус улсын хувьд эерэг алхам гэж үзэж байна.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар есдүгээр сард дээд хэмжээний уулзалт хийж, олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан эдийн засаг, улс төр, цэргийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон билээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан ч хязгаарлалт нь аялал жуулчлалын салбарт хамаарахгүй.
Сөүлд төвтэй “NK News”-ийн тооцоолсноор цар тахлын өмнөх жил буюу 2019 онд Хойд Солонгосыг зорих хятад жуулчдын тоо нэмэгдэж, бэлэн мөнгөний хомсдолд орсон тус улсад 175 сая долларын нэмэлт орлого оруулж байжээ.
Эх сурвалж: Reuters

#Аялал жуулчлал, #ОРос, #Хойд солонгос, #Цар тахал,