АНУ, Их Британи Йемен дэх хути босогчидтой холбоотой объектуудад цохилт өгч эхэлснийг эх сурвалжууд мэдээлэв.
Нийслэл Сана болон Саада, Дамар, Ходейда дахь Хутигийн байрлалд агаараас, усан онгоцноос, шумбагч онгоцнуудаас цохилт өгч байгааг “BBC” мэдээлжээ.
Ираны дэмжлэгтэй бүлэглэл нь өнгөрсөн жилийн сүүлээр Улаан тэнгис дэх олон улсын хөлөг онгоцнуудыг онилж эхэлснээс хойш анх удаа цохилт өгч буй нь энэ юм.
Их Британи АНУ-тай хамтран хути босогчдын цэргийн байрлалд хэдэн цагийн дотор агаарын цохилт өгөх гэж байгааг “Times” сонины улс төрийн редактор пүрэв гарагт мэдээлээд байв.
Пүрэв гарагт мөн Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби “Хути эдгээр халдлагуудаа зогсоох хэрэгтэй ... үгүй бол үр дагаврыг нь хүртэнэ” гэж мэдэгдсэн байна.
Харин Их Британийн Сунак пүрэв гарагт удахгүй болох цэргийн ажиллагааны талаар сайд нарын танхимд мэдээлэл хийсэн болохыг “Times” сонинд бичжээ.
Йемений Ходейда хотын оршин суугчдын хэлснээр пүрэв гарагийн оройноос хойш Хути цэргүүдээ дайчилж, цэргийн ачааны машинуудыг хөдөлгөж эхэлсэн байна. Мөн Ходейда дахь цэргийн объектууд болон хуарангуудыг нүүлгэн шилжүүлжээ.
Йемений Ираны дэмжлэгтэй Хути босогчид Израилын Газад хийж буй дайныг эсэргүүцэн Улаан тэнгис дэх худалдааны хөлөг онгоцонд халдах ажиллагаагаа эрчимжүүлээд байсан юм. Үүний улмаас төрөл бүрийн тээврийн шугамууд үйл ажиллагаагаа түр зогсоож, оронд нь Африкийг тойрон урт удаан аялал хийдэг болсон.
Америкийн цэргийнхний Хути арваннэгдүгээр сарын 19-өөс хойш усан онгоцнууд руу 27 удаагийн дайралт хийж, Адены булан дахь олон улсын тээврийн зам руу хөлөг онгоцны эсрэг баллистик пуужин харвасан байна.
Энэ долоо хоногийн эхээр АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн хүчин Хути босогчдын Улаан тэнгисийн өмнөд хэсэг рүү харвасан нисгэгчгүй онгоц болон пуужингуудыг устгасан билээ.
Иргэний дайны үеэр Йемений ихэнх нутгийг эзлэн авсан Хути Израилтай холбоотой эсвэл Израилын боомт руу явж буй хөлөг онгоцнууд руу дайрахаа амласан ч халдсан хөлөг онгоцнуудын олонх нь Израилтай ямар ч холбоогүй байжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Их Британи, #Йемен, #Улаан тэнгис, #Хути босогчид,