Пуужингийн довтолгооны улмаас Белгород мужийн эрх баригчид Христийн Мэндэлсний Баярын шөнө дунд хийдэг цуглаанаа цуцалжээ.

Оросын баруун бүсийн Белгород болон мужийн нийслэл өнгөрсөн долоо хоногт бараг өдөр бүр Украины халдлагад өртсөн. Арванхоёрдугаар сарын 30-ны халдлагаар хамгийн их хохирол амссан бөгөөд 25 хүний амь үрэгдсэнийг албаны хүмүүс мэдэгдсэн.

Орос улс Үнэн алдартны Христийн Мэндэлсний Баярыг нэгдүгээр сарын 7-нд тэмдэглэж, нэгдүгээр сарын 6-ны шөнө шөнө дундын үед цуглаан хийдэг уламжлалтай.

Тэгвэл нөхцөл байдалтай холбогдуулан Белгородын шөнийн мөргөлийг цуцлах шийдвэр гаргасныг Белгород хотын дарга Валентин Демидов олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.

Баасан гарагт Белгород мужийн эрх баригчид Украины зүгээс агаарын довтолгоо нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим оршин суугчдыг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэхийг зөвлөсөн байна.

Украинд дайн эхэлсний хоёр жилийн ой ойртож байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд Москва, Киев хоёр довтолгоогоо эрчимжүүлж байгаа. 

Бямба гарагт Украины дайралтын улмаас хоёр хүн амиа алдсан болохыг Донецк мужийн Оросоос томилогдсон захирагч Денис Пушилин мэдэгдсэн бол Крымийн нутаг дэвсгэрт Украины дөрвөн пуужинг устгасан тухай Оросын талаас мэдэгдсэн байна.

Өмнөх өдөр нь Крымийн хойгт Украины 36 нисгэгчгүй онгоцыг устгаснаа Орос мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

#Белгород, #ОРос, #УКраин, #Үнэн алдартны Христийн мэндэлсний баяр,