Арабын Нэгдсэн Эмират улсын зуучлалаар Украин, Орос тус бүр 200 гаруй дайны олзлогсдыг сулласан тухайгаа лхагва гарагт зарлав.
Украины талаас 248 цэргийн албан хаагчийг Орост хүлээлгэн өгсөн бол 224 цэрэг, зургаан энгийн иргэн гээд нийт 230 хүнийг эх орондоо авчирсан байна.
Энэ нь өнөөг хүртэлх хамгийн том баримтжуулсан солилцоо юм.
АНЭУ-ын Гадаад хэргийн яам хэлэлцээрт оролцсоноо хүлээн зөвшөөрч, Москва, Киев хоёртой "найрсаг харилцаатай" байснаар солилцоо хийх боломжтой болсон гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.
Мөн цаашид хүмүүнлэгийн хүчин чармайлтыг үргэлжлүүлж, дайныг энхийн замаар шийдвэрлэхийг санал болгосон байна.
Украины эрх баригчид хөх, шар өнгийн туг нөмөрсөн хоригдлууд автобуснаас бууж, төрийн дууллаа дуулж, "Украиныг алдаршуулъя" гэж хашхирч буйг харуулсан дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
Эх орондоо эргэж ирсэн хүмүүсийн ихэнхийнх нь биеийн байдал сайн байгаа гэв.
Оросын Батлан хамгаалах яам мөн Белгородод автобусаар ирж буй дүрэмт хувцастай хоригдлуудын ижил төстэй бичлэгийг нийтэлжээ.
Дайныг зогсоох талаар яриа хэлэлцээр болоогүй ч 2022 оны хоёрдугаар сард Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш талууд хэд хэдэн удаа олзлогсдыг солилцсон бөгөөд хамгийн сүүлийн солилцоо энэ оны наймдугаар сард болсон юм.
Украины Цэргийн тагнуулын “HUR” агентлагийн дарга Кирило Буданов АНЭУ-ын “шууд үүрэг оролцоо”-г онцолж, “Удаан хугацааны дараа бид хоригдлуудыг солилцох маш хэцүү ажлыг хийж чадлаа” гэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Володимир Зеленьский "Украины хувьд үнэхээр сайхан өдөр" гэж хэлээд, олзлогдсон Оросын цэргүүдийн тоог нэмэх замаар солилцоог үргэлжлүүлэхээ амлав.
"Бид хэдий чинээ олон оросуудыг олзолно, своп хэлцэл төдий чинээ үр дүнтэй байх болно" гэж оройн мэдэгдэлдээ хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

#АНЭУ, #ОРос, #УКраин, #дайны олзлогсдын солилцоо,