Европын холбоо дэлхийн хамгийн том очир эрдэнэ олборлогч Оросын төрийн өмчит “Alrosa” болон компанийн гүйцэтгэх захирал Павел Алексеевич Маринычевыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмж буйгаа лхагва гарагт мэдэгдэв.
ЕХ-ны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррелл “X” платформоор “12 дахь удаагийн хориг арга хэмжээний багцад алмазыг оруулсны дагуу ЕХ өнөөдөр дэлхийн хамгийн том алмаз олборлогч ‘Alrosa’ болон түүний гүйцэтгэх захирлыг хориг арга хэмжээний жагсаалтдаа нэмлээ” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард ЕХ Кремлийн эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, Оросоос алмаз экспортлохыг хориглосон. Долоогийн бүлэг мөн ЕХ-ны арга хэмжээг дэмжиж, ижил төстэй хориг зарласан юм.
Лхагва гарагт гаргасан ЕХ-ны шийдвэрийн дагуу “Alrosa” болон түүний гүйцэтгэх захирал Маринычев нь блокийн бүрэлдэхүүнд багтдаг 27 оронд нэвтрэх эрхгүй болсноос гадна, тэдний хөрөнгийг битүүмжилсэн байна.
Оросын алмазны олборлолтын 90 хувийг бүрдүүлдэг тус компани нь "засгийн газарт их хэмжээний орлого оруулдаг эдийн засгийн салбарын чухал хэсэг" гэж ЕХ мэдэгдэлдээ өгүүлжээ.
2022 онд Оросын алмазны экспорт 4 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Оросоос экспортолж буй байгалийн болон синтетик алмазыг хамарсан Европын холбооны хориг нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бол гуравдагч оронд боловсруулсан Оросын алмазыг хориглох журмыг ирэх есдүгээр сар хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #ОРос, #хориг арга хэмжээ,