Хятадын BYD компани 2023 оны сүүлийн улиралд цахилгаан автомашины борлуулалтаараа дээд амжилт тогтоож, “Tesla”-г гүйцэж түрүүлсэн байна.

Тодруулбал, тус компани оны сүүлийн гурван сард нийт 526,000 батарейгаар ажилладаг автомашин борлуулсан бол “Tesla” 484,507 автомашин борлуулжээ.

Гэхдээ Илон Маскын “Tesla” 2023 оны нийт автомашины борлуулалтаараа “BYD”-г давсан хэвээр байна.

Мягмар гарагт “Tesla”-ийн гаргасан тайланд дурдсанаар тус компани 2023 онд нийтдээ 1.8 сая цахилгаан машин нийлүүлжээ. Харин “BYD” өмнөх оныхоос 73%-иар илүү буюу 1.57 сая цахилгаан автомашин, мөн 1.44 сая хосолмол хөдөлгүүртэй автомашин борлуулсан байна.

Хэдийгээр борлуулалт 2022 оны мөн үеэс 20%-иар өсөж, оны эцсийн гүйцэтгэл шинжээчдийн таамаглаж байснаас илүү байсан ч 2023 онд хоёр сая автомашин нийлүүлэх зорилтдоо “Tesla” хүрсэнгүй.

Тус компани худалдан авагчдыг татахын тулд энэ онд хэд хэдэн удаа үнээ бууруулсан билээ.

Түүнчлэн хоёр компанийн борлуулалтын ялгаа 2022 онд 400,000 байснаас 2023 онд 230,000 орчим болж буурсан нь тус салбарын өрсөлдөөн хэр хэмжээнд хүрснийг илтгэж байна.

BYD-ийн гүйцэтгэх захирал Ван Чуанфу 1995 онд Шенжен хотод үеэл дүүтэйгээ хамтран компаниа үүсгэн байгуулж байжээ.

Тус компани ухаалаг гар утас, зөөврийн компьютер болон бусад цахилгаан бараанд ашиглагддаг цэнэглэдэг батарейгаараа алдартай бөгөөд Японы импортын өндөр үнэтэй бүтээгдэхүүнтэй өрсөлддөг байв.

2002 оноос хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр зарж, хожим төрийн өмчит автомашин үйлдвэрлэгч “Qinchuan”-ийг худалдаж авснаар үйлдвэрлэлээ төрөлжүүлсэн байна.

2008 онд АНУ-ын ахмад хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн “Berkshire Hathaway” компани BYD”-д хөрөнгө оруулсан байдаг.

Эх сурвалж: BBC

#Tesla, #ХЯтад, #Цахилгаан автомашин, #BYD,