Мягмар гарагт Оросын байлдааны онгоц Оросын баруун хэсгийн Воронеж мужийн нэгэн тосгоны дээгүүр нисэж байхдаа тэсрэх бөмбөг хаясныг цэргийн болон иргэний эрх баригчид мэдэгдэв.
“Нэгдүгээр сарын 2-ны өглөөний 9:00 цагийн орчимд Агаарын цэргийн хүчний онгоц Воронеж мужийн Петропавловка тосгоны дээгүүр нисэж байх үедээ зэвсгийг яаралтай хаях хэрэгтэй болсон” гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.
Бөмбөг унасны дараа болсон дэлбэрэлтэд хүн амь үрэгдээгүй, бэртэж гэмтээгүй боловч дор хаяж зургаан хувийн өмчийн барилга эвдэрсэн байна.
Батлан хамгаалах яам үргэлжлүүлэн “Хэргийн нөхцөл байдлын талаар шалгалтын ажиллагаа явуулж байна. Хохирлыг үнэлж, барилга байгууламжийг сэргээн засварлахад туслахаар комисс газар дээр нь ажиллаж байна” гэжээ.
Воронеж мужийн захирагч Александр Гусев Петропавловка хотын зарим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгааг мэдэгдэв.
“Би Воронеж мужийн захиргаанд нөхөн олговор олгох, шинэ орон сууц барихтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгосон. Бидний үүрэг бол хэнийг ч үл хайхрахгүй байх явдал юм” гэж Гусев “Telegram” дээр бичжээ.
Петропавловка нь Оросын Украины хилээс зүүн тийш 150 километрийн зайд оршдог.
Өчигдөр Орос Украины хотууд руу пуужингийн цохилт өгч, дор хаяж дөрвөн хүн амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Воронеж, #ОРос, #Петропавловка,