Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Иргэн Г.Уянгаас ирүүлсэн “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг бүртгэсэн Улсын дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлтийг хэлэлцээд хариуг албан бичгээр хүргүүлэхээр болов.
2. Давж заалдах шатны шүүх хуралдааны бэлтгэл ажлын журмыг хэлэлцэж баталлаа. Уг журам албажин гармагц Улсын дээд шүүхийн цахим хуудаст олон нийтэд нээлттэй байршуулна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арванзургадугаар бүлгийн 16.6 дугаар зүйлийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай албан ёсны тайлбарын төслийг хэлэлцээд бусад танхимаас санал авч, засан сайжруулаад дахин хэлэлцэхээр хойшлуулав.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын шүүхийн цахим систем” төсөл, Улсын дээд шүүхийн Тамгын газар болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны тайлантай танилцаж, Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа.

#Улсын дээд шүүх, #нийт шүүгчийн хуралдаан,