Орос, НАТО-ийн зөрчилдөөн хурцадвал Финланд улс нь хохирол амсах эхний улс болно гэж Оросын ахлах дипломатчийн хэлснийг “РИА” агентлаг пүрэв гарагт иш татан мэдээлжээ.
Финланд хэдэн арван жилийн турш төвийг сахисан статус баримталсны эцэст энэ жил НАТО-д элссэн нь Хельсинкийг дайсагнагч тал болгон хувиргасан гэж Орос үзэж байгаа юм.
“Тэд тайван, амар амгалан амьдарч байсан боловч гэнэт Орос, НАТО-ийн голд энэ эвслийн гишүүн болсон. Финланд манайхтай хил залгаа учраас хэрэв хурцадмал байдал үүсвэл тэд хамгийн түрүүнд хохирох болно” гэж Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэдэх Оросын байнгын төлөөлөгч Михаил Ульянов “РИА”-д ярьсан байна.
Энэ сард Финланд АНУ-тай хилийн ойр орчимд нэвтрэх эрхийг олгосон батлан хамгаалахын шинэ гэрээ байгуулсан бөгөөд Орос шинэ гэрээний асуудлаар Финландад анхааруулга өгсөн билээ.
Финланд нь Оростой 1,340 километрээр хиллэдэг.
Эх сурвалж: Reuters

#Нато, #ОРос, #Финланд, #Михаил Ульянов,