Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.6)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

“Давж заалдах шатны шүүх хуралдааны бэлтгэл ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журам”-ын төсөл, иргэн Г.Уянгаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр товлов.

Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын шүүхийн цахим систем” төсөл, Улсын дээд шүүхийн Тамгын газар болон Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны тайлантай танилцаж, Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэнэ.

#Улсын дээд шүүх, #нийт шүүгчийн хуралдаан,