Хэт хүйтрэл, өтгөн манангийн улмаас Энэтхэгийн нийслэл Дели болон хойд хэсгийн зарим мужуудад хөдөлгөөн хэвийн үргэлжлүүлэхэд хүнд нөхцөл байдал үүсжээ.
Лхагва гарагт Делид үзэгдэх орчин 50 метрээс багасаж, улирлын хамгийн их манантай өдрүүдийн нэг тохиосон байна.
Улмаар 100 гаруй нислэг, 25 галт тэрэгний хөдөлгөөнийг үзэгдэх орчин муу байгаагаас хойшлуулжээ.
Өглөө өтгөн манангийн улмаас авто замын хөдөлгөөн удааширч, зарим газарт осол гарсан байна.
Энэтхэгийн хойд хэсгийн мужуудад ч мөн зам тээврийн осол бүртгэгджээ.
Тухайлбал, хөрш Уттар Прадеш мужид лхагва гарагийн өглөө өтгөн манан бүрхсэний улмаас томоохон хурдны зам дээр олон машин мөргөлдсөн байна. Хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн ч хүний амь нас эрсдээгүй байна.
Жилийн энэ үед Энэтхэгийн хойд болон төвийн хэсгийг хүйтний давлагаа дайран өнгөрдөг тул өтгөн мананд дарагддаг.
Одоогоор хойд хэсгийн Пенжаб, Харьяна, Уттар Прадеш, Мадхья Прадеш, Ражастан болон Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмир мужуудын ихэнх хэсэгт цаг агаар хүйтэн хэвээр байна.
Энэтхэгийн цаг уурын алба өтгөн манан ойрын таван өдөр арилахгүйг мэдэгдээд, сэрэмжлүүлэг гаргажээ.
Иргэдийг автомашин жолоодохдоо анхаарал болгоомжтой байхыг уриалж, зам дээр үзэгдэх орчинг сайжруулах үүднээс манангийн гэрэл ашиглахыг уриалсан байна.
Мөн онц шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг, гадаа гарахдаа нүүрээ сайтар халхлахыг зөвлөв.
Хэт хүйтрэл нь Энэтхэгийн орон гэргүйчүүдэд маш хүндээр тусдаг.
Эх сурвалж: BBC

#Энэтхэг, #Дели, #өтгөн манан,