Украин Крымийн Феодосия боомтод цохилт өгч, Оросын чухал байлдааны хөлгийг устгасан талаар даваа гарагт мэдэгдсэн. Харин Москва Украины дайралт Оросын томоохон десантын хөлөг онгоцыг гэмтээж, нэг хүний аминд хүрсэн болохыг мягмар гарагт мэдэгдэв.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Украин Феодосия руу довтлохдоо агаараас пуужин харвасан бөгөөд энэ үеэр "Новочеркасск" хөлөг гэмтсэн байна.

Польшид бүтээгдэж, 1980-аад оны сүүлээр ашиглалтад орсон уг хөлөг нь онгоц газардах зориулалттай бөгөөд төрөл бүрийн хуягт машин, тэр дундаа танк зэргийг тээвэрлэх боломжтой.

Боомтод хүчтэй дэлбэрэлт болж, гал гарч буй бичлэгийг Оросын хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл “Telegram” дахь хуудсандаа нийтэлсэн байна.

Оросоос томилогдсон Крымийн захирагч Сергей Аксеновын мэдээлснээр нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархдаж, зургаан хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

Хэдийгээр Украины сөрөг довтолгоо дайны талбарт бага үр дүн үзүүлж, Оросын арми хэд хэдэн газарт санаачилгыг эргүүлэн авсан ч Украин Оросын Хар тэнгисийн флотын төв байр болох Крымд хэд хэдэн удаа цохилт өгч, ноцтой хохирол учруулсаар байна.

Украины зүгээс даваа гарагт нисгэгчид нь Феодосия руу далавчит пуужингаар цохилт өгч, "Новочеркасск"-ыг устгасан гэж мэдэгдсэн.

"Орос дахь флот улам бүр жижгэрч байна! Уг ажиллагаанд оролцсон агаарын цэргийн хүчний нисгэгчид болон бусад бүх хүмүүст талархал илэрхийлмээр байна!" гэж Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук “Telegram” дээр бичжээ.

Крымийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар Феодосиягийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон байна.

69,000 орчим хүн амтай Феодосия нь Крымийн хойгийн өмнөд эрэгт оршдог.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Крымийн хойг, #Феодосия, #Новочеркасск,